card

Оновчтой шийдэл: Хоёр найрлагат цавуу

Мэргэжлийн мэдлэгтэй байх нь хичнээн хэрэгтэй болохыг Мальтад байрлах ProMinent үйлдвэр харуулсан. Тус үйлдвэр ялгаатай найрлага бүхий наалдамтгай бодисыг хэрхэн нарийвчлал маш өндөртэй дозлох шийдэл хайж байсан.

Давирхай ба бэхжүүлэгч: зөвхөн нэг удаа холино!

Малтийн ProMinent үйлдвэрт рН мэдрэгчийн шилэн тестэрийг хуванцар хайрцагт наадаг. Үүнд өндөр температурт тэсвэртэй хоёр-найрлагат цавууг ашигладаг. Бэхжүүлэгч ба барьцалдуулагч гэсэн хоёр бүрэлдэхүүн холигдмогц хатуурах процесс эхэлнэ. Цавуу нь хурдан хатдаг тул бага хэмжээгээр холих шаардлагатай байдаг. Мөн барьцалдуулах үйлчилгээтэй давирхай нь бэхжүүлэгчээс 100 дахин илүү наалдамхай байдаг - энэ нь жүүс болон сахарын уусмалыг нэг төлөвт ортол нь холихтой адил юм. Үүний үр дүнд бага хэмжээгээр маш нарийвчлалтай дозлох ба сайтар холих боломжтой болсон.

Үндсэн ойлголтууд

  • Хоёр найрлагатай цавууг хамгийн бага хэмжээгээр холих
  • Маш наалдамхай найрлагыг маш шингэн хэсэгтэй нэг төлөвт ортол нь холих
  • Дозлох ба холих систем бүхий хоёр цахилгаан соронзон delta® дозлогч насос
  • Дозлогчийн параметрүүдийг хэрэглэгчид ээлтэй байдлаар тохируулдаг, програмчлагддаг удирдлага

Хамгийн бага хэмжээгээр хялбархан, сайтар холих

ProMinent нь найдвартай дозлох технологи эзэмшигчийн хувьд тус даалгаврыг өөрийн бүтээгдэхүүний тусламжтай хялбархан хийж гүйцэтгэсэн. Үр дүнд: дозлох ба холих систем нь нэг статик холигч ба нэг програмчлагддаг контроллероос бүрдэх 2 ширхэг цахилгаан соронзон delta® насос бүтээгдсэн. Энэхүү насостой төгс зохицох цахилгаан соронзон хөтлөгчийн удирдлага /optoDrive®/ нь бодисыг оруулж, өндөр нарийвчлалтайгаар дозолж гаргах боломжийг олгодог: хоёр хоимогийн харьцаа нь 1:12 бөгөөд хоёр найрлагат зуурмаг нь миллитрийн нарийвчлалтайгаар тасралтгүй урсаж холигч руу орно. Мөн холигчийг хялбархан сольж, цэвэрлэж шаардлагатай бол дахин ашиглаж болно.

Хамгийн үр ашигтайгаар – наалддаг

  • Найдвартай: өндөр нарийвчлалтай, дахин ашиглагдах дозлогч
  • Уян хатан: энэхүү дозлогч систем нь авсаархан бөгөөд хаана ч ашиглаж болдог
  • Аюулгүй ажиллагаа: optoGuard® хяналтын систем нь бөглөрөл, кабелийн гэмтэл болон хийн бөмбөлөгийг мэдэрдэг.
  • Зардал, түүхий эдийн хэмнэлт: зөвхөн шаардлагатай хэмжээгээр холих ба нарийвчлалтай холимогийн харьцаанд эргэлзэх хэрэггүй
  • Цаг хэмнэлт: цавууг гараар холих шаардлагагүй.
  • Хэрэглэхэд хялбар: дозлох параметрүүдийг том LCD дэлгэцээр хялбархан тохируулдаг