Өндөр бүтээмж ба гүйцэтгэл
ПроМинент - ийн озон системүүд нь ундны ус болон бохир ус, хүнсний үйлдвэрлэл, усан бассейн, хөргөлтийн усны боловсруулалтад ашиглагддаг.
Ариутгал болон исэлдүүлэлт
Озон нь ус боловсруулалтад ашиглагддаг хамгийн хүчтэй исэлдүүлэгч тул усан дахь хорт бодисууд, будагч болон амт, үнэр үүсгэгч бодсуудыг исэлдүүлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд маш үр дүнтэй ариутгагч юм. Бусад төрлийн ариутгагч бодисуудтай харьцуулахад хортой дагавар нэгдлүүд бага үүсдэг. Маш өндөр урвалын идэвхтэй тул усанд байгаа озон нь хэдхэн минутын дотор л хүчил төрөгч болон задардаг.