card

ОЗОНЫ СИСТЕМ OZONFILT®OZVA

Бэлэн байхгүй

Хүчин чадал 5 – 90г озон/цаг

Өндөр бүтээмж бүхий авсаархан загвартай озоны систем OZONFILT®OZVa-г хэрэглэгч танд танилцуулж байна. Компрессороор шахагдан орж ирсэн агаар эсвэл хүчилтөрөгчийн тусламжтайгаар 90г/цаг хүртэл озоныг өндөр үр дүнтэйгээр боловсруулна.

Үнийн санал


OZONFILT® OZVa 2 Бүтээмж 15 г/цаг

OZONFILT® OZVa 3 Бүтээмж 35 г/цаг

OZONFILT® OZVa 4 Бүтээмж 40 г/цаг

OZONFILT® OZVa 5 Бүтээмж 30 г/цаг хүчилтөрөгчөөр ажилладаг

OZONFILT® OZVa 6 Бүтээмж 60 г/цаг хүчилтөрөгчөөр ажилладаг

OZONFILT® OZVa 7 Бүтээмж 90 г/цаг хүчилтөрөгчөөр ажилладаг

Ашиглагдах салбарууд

  • Хүнсний үйлдвэрлэл: Сүү, цагаан идээний үйлдвэрийн хэрэглээний усны боловсруулалт
  • Ус боловсруулалт болон халдваргүйжүүлэлт: Хэрэглэгч таны үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нийцүүлсэн хамгийн тохиромжтой шийдэл
  • Бассейн/жакуззины усны боловсруулалт: Орчин үеийн хэт ягаан туяаны болон озоны системүүд нь хлорын халдваргүйжүүлэлтийн процессийн үр дүнд үүсэх завсрын бүтээгдэхүүнүүдийг өндөр үр дүнтэйгээр устгадаг  учир харшил, эвгүй үнэр зэрэг ойлголтыг байхгүй болгож байгаа  юм.
  • Ундны усны боловсруулалтын өмнөх исэлдүүлэлт: Ундны усны боловсруулалтанд исэлдүүлэлтийн процесс нь олон хорт бодисыг зайлуулах, амт чанарыг сайжруулах зэрэг давуу талтай байдаг.

Озоны системүүдийн тухай

Хүчирхэг бөгөөд үр дүнтэй

Проминентийн озоны системүүдийг гол төлөв ундны ус, усан бассейн, хоол хүнс ба ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл, амьтны хүрээлэнгийн усан сан зэргийн усны боловсруулалтанд ашигладаг.

Халдваргүйжүүлэлт ба исэлдүүлэлт

Усыг озонжуулан ариутгах аргын хамгийн чухал давуу тал нь ямар нэгэн завсрын бүтээгдэхүүн үүсдэггүйд оршино. Усанд ууссан озон задран энгийн хүчилтөрөгч болдог бөгөөд озоны хагас задралын хугацаа маш богино байдаг. Ундны усны халдваргүйжүүлэлтэнд озоныг төмөр, манган зэрэг органик бус бодисыг зайлуулахад исэлдүүлэгч маягаар гол төлөв ашигладаг. Харин ХБНГУ-д озоныг зөвхөн исэлдүүлэх процессд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.