card

ProMinent групп

60 гаруй жилийн туршлага

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ProMinent Групп нь ундны болон хэрэглээний усны бүх төрлийн дозлох технологи, систем, тэдгээрийн эд анги үйлдвэрлэл болон ус боловсруулалтын бүхий л чиглэлийн үйлчилгээний 60 гаруй жилийн туршлагатай. ProMinent группын төв оффис нь ХБНГУ-ын Хайделберг хотод байрладаг бөгөөд дэлхийн 100 гаруй харилцагч улс, орнууддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ чанарын хамгийн өндөр түвшинд, аливаа тасалдалгүйгээр хүргэх зорилгоор өөрийн 50 гаруй худалдаа, засвар үйлчилгээний төв, 12 үйлдвэр, 3000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай экспертүүд зөвхөн таны үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгайлан зориулсан зөвлөн туслах үйлчилгээг санал болгож байна!

ProMinent нь дараах чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний унд, ахуйн усны боловсруулалт, халдваргүйжүүлэлт, хэмжилт, дозлолт, хяналтын иж бүрэн системүүд болон бусад шийдлүүдийг танд санал болгож байна: 

  • Химийн бодисын үйлдвэрлэл
  • Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний усны боловсруулалт,
  • Хоол, хүнс, шингэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Усан бассейны усны боловсруулалт
  • Газрын тос, хийн үйлдвэрлэл
  • Процессын үйлдвэрлэл

Манай өргөн цар хүрээ бүхий технологиудад дозлогч болон процессын насосууд, перисталтик насос, дозлолтын болон хяналтын технологи, сенсорууд зэргээс гадна бүх төрлийн халдваргүйжүүлэлтийн цогц системүүд болох хлорын давхар ислийн систем, электролизийн систем, хэт ягаан туяаны систем, озоны систем зэрэг багтана.

Бидний эрхэм зорилго - Эрүүл мэнд, ажлын байрны болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал 

ProMinent групп нь ямагт хариуцлагатай бөгөөд үр ашиг бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг тул усны боловсруулалтын чиглэлийн хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, үр ашигтай шийдлийг танд санал болгож чадна.