card

Ундны усны исэлдүүлэлт

Исэлдүүлэлт нь ундны усанд агуулагдаж буй хортой нэгдлүүдийг устгадаг

Ундны усны исэлдүүлэлт нь усан дахь олон төрлийн хорт нэгдлүүдийг устгах/саармагжуулах замаар усны физик шинж чанарууд болох амт, үнэрийг сайжруулдаг дэлхий даяар өргөн хэрэглэгддэг шалгарсан технологиудын нэг юм. Энэ төрлийн цэвэршүүлэлт нь зэв ихтэй усанд ашиглахад тохиромжтой.

Усан дахь аюултай нэгдлүүдийг 100% цэвэрлэнэ

Газар нутгийн онцлогоос хамааран ундны усны шинж чанар харилцан адилгүй байдаг. Төрөл бүрийн эрдэс бодисын агууламж хэлбэлзэхээс гадна манган, төмөр бүр цаашлаад хүнцэл зэрэг химийн хортой, аюултай бодисуудаар бохирлогдсон ундны усны эх үүсвэрүүд түгээмэл тохиолддог. Эдгээр нэгдлүүд нь усны чанарт нөлөөлөөд зогсохгүй, шугам хоолойн элэгдэл, зэврэлт үүсгэдэг бөгөөд хүний эрүүл мэндэд ч мөн ихээхэн сөрөг нөлөөтэй юм. Түүнчлэн төмөр, манган зэрэг нь усны хоолойн таагүй бор өнгийг үүсгэдэг билээ.

Исэлдүүлэлтийн хамгийн орчин үеийн шийдэл - Хамгийн сайн чанарын ундны ус

ПроМинентийн озоны, хлорын давхар исэлийн болон дозлох технологийг ундны уснаас металл болон бусад бохирдуулагч бодисыг зайлуулах эсвэл тэдгээрийг шүүж авахад хялбар нэгдлүүдэд хувиргахад ашиглана. Бидний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, найдвартай технологийн тусламжтайгаар та хамгийн цэвэр, чанартай усыг хэрэглэх боломжтой!

 

 

Тохиромжтой бүтээгдэхүүнүүд