card

Урвуу Осмосын систем

Усан дахь химийн элементийг 99% - с дээш шүүнэ

Урвуу осмос гэдэг нь усны байгалийн нэвчих үзэгдлийн эсрэг процесс бөгөөд орчин үед өндөр үзүүлэлт бүхий мембрануудыг ашиглан бараг л ямар ч эрдэсжилтгүй цэвэр ус гарган авах бололцоотой болсон.

Олон төрлийн давуу тал

Микропроцессор удирдлага болон усны цахилгаан дамжуулалтын тогтмол хэмжилтээр тоноглогдсон тул системийн ажиллагаа хялбар бөгөөд аюулгүй. Өндөр бүтээмжтэй системийг ашигласнаар эрдсийн 99% - г шүүх мөн цэвэр усны гаралт 90% - д хүрэх боломжтой. ПроМинент нь УО - ын бага энергийн зарцуулалтын мембран ашигладгаас гадна концентрацтай усны урсгалаас энерги нөхөх технологи (далайн усны боловсруулалтад) ашигладаг учир эрчим хүчний бага зарцуулалттай байдаг. Цэвэрлэгээний концепцийг нэгтэснээр мембран шүүлтүүрийн насжилтыг хамгийн урт хугацаанд барьж чаддаг.  

Товчлолын тайлбар:

TW - ундны ус, BW - давстай ус (эрдэсжилт ихтэй), SW - далайн ус. 

ПроМинент нь илүү өндөр цэвэршилттэй ус гаргах эсвэл илүү бага ус хаях гэх мэт тусгай шаардлага бүхий 2 шатлалт УО - ын системүүдийн угсралтад мэргэшсэн байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой. 

 

Бүтээгдэхүүн