Бэлэн байхгүй
Бүтээмж 2,000 – 50,000 л/цаг
Урвуу Осмосын систем Dulcosmose® BW нь орчин үеийн давсархаг усыг давсгүйжүүлэх технологийн томоохон төлөөлөгчдийн нэг юм. Энэхүү систем нь хамгийн сүүлийн үеийн мембран шүүлтүүрээр тоноглогдсон тул боломжит хамгийн бага даралтаар усыг чанарын өндөр түвшинд давсны нэгдлүүдээс цэвэрлэх боломжийг танд олгож байна.
Үнийн санал
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
BW загварын урвуу осмосын системүүдийн нэгэн онцлог нь системийн бага даралтын хэсгүүдийн хоолойнууд нь PVC материалаар хийгдсэн байдагт оршино. Харин өндөр даралтын хэсэг нь DIN 1.4571 төрлийн зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн байдаг. Зэвэрдэггүй ган хоолойнууд нь хэрэглээний явцад үүсэх ямар ч химийн нэгдлүүдтэй урвалд ордоггүй материалаар бүрэгдсэн нь бас нэгэн онцлог тал нь юм. Системийн амин чухал хэсэг болох мембран шүүлтүүрийг нэгдсэн хагас автомат цэвэрлэх ангиуд химийн бодис, давсны үлдэгдэл өнгөр үүсгэхээс найдвартай хамгаалж байдаг тул мембран шүүлтүүрийн ашиглалтын хугацаа харьцангуй урт байдаг. Хоолойнуудын материал болон мембран шүүлтүүр зэргийг илүү өндөр түвшингийн үйл ажиллагаанд зориулан өөрчлөх боломжтой бөгөөд системийн хэмжилт, хяналт зэрэг бүхий л үйл ажиллагааг програмчилдаг контрллероор хянах боломжтой. Манай энэхүү урвуу осмосын төхөөрөмж нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг 100% хувь хангаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Таны хүртэх давуу талууд: