Цахилгаан соронзон дозлогч насосууд нь 25 - 2 бар дарлтанд 0,74 л/ц - 80 л/ц бүтээмжтэй ажиллана. ПроМинент маш олон төрлийн материалуудыг ашигладаг бөгөөд эдгээр насосоор бараг бүх төрлийн химийн шингэнийг дозлох боломжтой.
Яаж ажилладаг вэ?
Цахилгаан сорозон ороомгийн тусламжтайгаар хөтлөгч голыг нааш цааш хөдөлгөөнд оруулна. Энэ давтамжтай хөдөлгөөнөөр дозлогч толгойд байрлах мембран буюу өрцийг хөдөлгөөнд оруулан үл буцах хаалтуудын тусламжтайгаар шингэнийг шахдаг. Энэ шахалтын хөдөлгөөний урт болон давтамжийг өөрчлөх замаар насосын бүтээмжийг зохицуулдаг.
Доорх дарааллаар тохирох насосыг сонгоно:
- насоын бүтээмжээ л/ц - р тодорхойлох
- ажлын даралтыг нь бар - р тодорхойлох
- дээрх 2 утгын огтлолцлыг олоод тохирох насосоо сонгоно