card

ЦАХИЛГААН СОРОНЗОН ДОЗЛОГЧ НАСОС DELTA®

Бэлэн байхгүй

Бүтээмж 7,5 – 75 л/цаг, 25 – 2 бар даралт

Цахилгаан соронзон хөдөлгүүрээр ажилладаг өндөр технологийн мембрант дозлогч насос таны үйлдвэрлэл, үйл ажиллагааны найдвартай хамтрагч болоод зогсохгүй эдийн засгийн хэмнэлтийг танд өгөх болно.

Үнийн санал


  • Насосны өөрийн дохио өөрчлөгчтөй нийцүүлэн 99:1 1:99 харьцаатайгаар шахалтыг нэмэх/хасах замаар гаднах контакт дохиогоор удирдана
  • Нэг ээлжийн үйл ажиллагаанд макс.65,536 шахалт/эхлэх пульс
  • Гаднах удирдлага 0/4 – 20 мА стандарт дохиогоор мөн дохионы утга болон шахалтын давтамж зэргийг давхар гаднах дохиогоор удирдах боломжтой юм.
  • Шахалтын давтамжийн тохиргоо 1 шахалт/цаг-аар дотроо 0 – 12,000 шахалт/цаг эсвэл 200 шахалт/минутаар тус тус тохируулах боломжтой

Ашиглагдах салбарууд

  • Олон нийтийн бассейны усны боловсруулалт (Ус зөөлрүүлэлт, Флокулант бодисын дозлолт)
  • Хоол хүнсний үйлдвэрлэлийн усн боловсруулалт (Ариутгалын бодисын дозлолт)
  • Дулааны цахилгаан станцын хөргөлтийн усны боловсруулалт (Ариутгалын бодис болон усны дозлолт)
  • Далайн болон давсархаг усны боловсруулалт (Химийн бодисын дозлолт)
  • Унд, ахуйн усны боловсруулалт (Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын дозлолт, анхдагч шатны исэлдүүлэлт)
  • Далайн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт (Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын дозлолт)
  • Талх, нарийн боовны үйлдвэрлэл (Бүх төрлийн найрлаганд орох бодисын дозлолт)
  • Лабораторын түвшний микро-дозлолт (Маш бага хэмжээгээр химийн бодисууд дозлох)

Бүх төрлийн шингэн бодисын дозлолтонд тохиромжтой цахилгаан дозлогч насос delta®

Дозлолт хий химийн бодисууд болон үйлдвэрлэл% үйл ажиллагааны төрлөөс хамааран насосны бүтээмж, хүчин чадал цаашлаад насосны материал зэрэг нь харилцан адилгүй байдаг. Харин цахилгаан дозлогч насос delta®-ийн хувьд сайжруулсан цахилгаан соронзон хөдөлгүүрийнхээ тусламжтай тогтворгүй даралтын зэрэг үйлдвэрлэл, үйл ажиллагааны маш олон харилцан адилгүй нөхцлүүдэд маш тохиромжтой байдаг. Энэхүү онцлог чанар нь мөн дозлогч насос delta®-г илүү удаан хэрэглэж болхуйц болгож байгаа юм. Нэгдсэн хяналтын систем optoGuard® нь хэт их даралт болон дозлолтын шугам алдагдах зэрэг гидравлик хэсгүүдэд гарсан алдаануудыг цаг алдалгүй мэдээллэж байдаг. Мөн гэрэлтүүлэгтэй, өргөн LCD дэлгэц нь насосны төлөв байдал болон бүх процессийн талаар мэдээллүүдийг маш ойлгомжтой харуулдаг нь хэрэглэхэд илүү хялбар болгож өгч байгаа юм.

Цахилгаан соронзон дозлогч насоснуудын тухай

Тэд юу хийдэг вэ?

Цахилгаан соронзон дозлогч насоснууд нь хамааран 25-2 эсрэг даралтанд 0,74 – 75 л/цаг хүртэл бүтээмжтэй ажилладаг. Бараг бүх төрлийн химийн шингэн бодисыг дозлох боломжтой бөгөөд бат бөх материалаар хийгддэг.

Тэд хэрхэн ажилладаг вэ?

Соронз соленойд гол тэнхлэгийг унтраах, асаах замаар 2 тийш нь хөдөлгөдөг. Улмаар энэхүү хөдөлгөөн нь дозлогч толгойнд байрлах мембранд хүрнэ. Хоёр эргэн нээгддэггүй хавхлаг нь химийн бодисыг шахалтын процессын үед эргэн насос руу орохоос сэргийлж байдаг. Цохилтын хүч болон хэмжээг хэрэглэгч та хүсснээрээ тохируулах боломжтой.

Тэднийг хаана хэрэглэх боломжтой вэ?

  • Ерөнхий: Химийн шингэн бодисын дозлолт (75л/цаг хүртэл)
  • Ахуйн усны боловсруулалт: Халдваргүйжүүлэлтийн бодисын дозлолт (цааш унших)
  • Хөргөлтийн хэлхээ: Зэврэлтийн эсрэг бодис болон биоцидуудын дозлолт
  • Бохир усны боловсруулалт: Лагжуулагч бодисын дозлолт
  • Цаасны үйлдвэрлэл: Нэмэлт бодисуудын дозлолт
  • Хуванцарын үйлдвэрлэл: Нэмэлт бодисуудын дозлолт

Тэдний давуу талууд юу вэ?

Насосд хөдөлгөөн хийж буй ганцхан эд анги байгаа учир засвар үйлчилгээний зардал бага. Мөн түүнчлэн нэмэлт тосолгоотой холхивч, тэнхлэг зэрэг шаардлагагүй.

Та дээрх хүснэгтийг ашиглан өөрт хэрэгтэй дозлогч насосоо сонгох боломжтой. Үүний тулд:

  1. Насосны хүчин чадалыг нэг цагт дозлох бодисын хэмжээгээр. (литр/цаг)
  2. Эсрэг даралтыг тодорхойлох. (бар-аар)
  3. Хүчин чадал, эсрэг даралт 2-ын хүснэгтэн дахь огтлолцолын цэгийг олж түүнтэй хамгийн ойролцоо байгаа насосыг сонгох.