card

ОЗОНЫ СИСТЕМ OZONFILT® OZMA

Бэлэн байхгүй

Хүчин чадал 70-735г озон/цагт

Озоны систем OZONFILT® OZMa нь хэрэглэгч танд үйл ажиллагааны дээд зэргийн аюулгүй байдал болон бага зардлаар үйл ажиллагаагаа явуулах боломжыг олгоно. Озоны генераторд нэмэлт засвар, үйлчилгээ хийх шаардлагагүй бөгөөд шахагдсан агаар болон хүчилтөрөгчийн тусламжтайгаар цагт дээд тал нь 735 г озоныг гарган авах хүчин чадалтай

Үнийн санал


  • Суурилуулахад хялбар, шууд хэрэглэхэд бэлэн будсан ган хайрцагтай эсвэл захиалгаар зэвэрдэггүй ган хайрцагтай.
  • Хэрэглээний агаараас тоос, шороо болон бага хэмжээний тос зэргийг шүүх цогц шүүлтүүрүүд.
  • Хэдий хөргөлтийн ус бага хэрэглэдэг ч гэсэн хэт халалтын нөлөөгөөр үүссэн озон задрахаас сэргийлэн дулааныг хурдан хугацаанд багасгадаг тусгай дулаан тусгаарлагч материалаар хийгдсэн.
  • 7 инчийн мэдрэгчтэй дэлгэцийн тусламжтай өгөгдлийг хянах, дэлгэцнээс рекорд хийн авах боломжтой.
  • Олон төрлийн харилцаа, холбооны програмууд ашиглах боломжтой (ж.нь: LAN, PROFIBUS® DP)
  • Өндөр үр дүн: Хэрэглэсэн озоны 90 гаруй хувь нь усанд уусдаг
  • Цогц шүүдрийн цэгийн мэдрэгчийн тусламжтай орж ирсэн хэрэглээний агаарын чанарыг хянах боломжтой.
  • Цогц агааржулалтын системийн тусламжтай озоны системийн температурыг хянах боломжтой.
  • Гаднах унтраалгын тусламжтай орж ирж буй агаарыг саатуулах боломжтой.
  • Системийг ашиглаагүй үед агаар оролтын хэсгийг цоожлох боломжтой.
  • Хийн мэдрэгчийн холболтыг тоон өгөгдлөөр оруулна
  • Хоёр шатны хүчдэлийн хяналтыг тоон өгөгдлөөр оруулна
  • 0/4-20мА гаднах контакт дохиогоор PIC контроллероор хэмжигдсэн утга, орж ирсэн ус зэргийг удирдана
  • Хоёрдогч чөлөөтөй өөрчилж болхуйц 0/4-20мА оролт
  • Контакт дохиогоор үйл ажиллагааны төлөв байдлыг хянана
  • Контакт дохиогоор нийлмэл алдааны мэдээллийг удирдана
  • Контакт дохиогоор хязгаарлагдмал утгын алдаа болон усан дахь озоны крнцентраци хэт бага байх үеийг хянана.
  • Чөлөөтөй өөрчилж болхуйц 0/4-20мА оролт

Ашиглагдах салбарууд

  • Ундны усны боловсруулалт: Төмөр, манган болон хүнцэлийн исэлдүүлэлт. Усанд халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ усыг өвөрмөц сайхан амттай болгоно.
  • Бохир усны боловсрулалт: Бохир усны дахь бичил бохирдол, хүчилтөрөгчийн зарцуулалт болон гарах лаг зэргийг бууруулна.
  • Хоол хүнс болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл: Төмөр болон манганы исэлдүүлэлт. Ундны ус болон хэрэглээний усны халдваргүйжүүлэлт.
  • Усан бассейн: Халдваргүйжүүлэлтийн бодисын завсрын бүтээгдэхүүнүүдийг бууруулах. Микробиологийн түвшний хамгаалалт, цэвэр тунгалаг ус.
  • Үйлдвэр: Хөргөлтийн усны халдвагүйжүүлэлт, легионеллийн халдвараас хамгаална.

Озоны системүүдий тухай

Хүчирхэг бөгөөд үр дүнтэй

Проминентийн озоны системүүдийг гол төлөв ундны ус, усан бассейн, хоол хүнс ба ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл, амьтны хүрээлэнгийн усан сан зэргийн усны боловсруулалтанд ашигладаг.

Халдваргүйжүүлэлт ба исэлдүүлэлт

Усыг озонжуулан ариутгах аргын хамгийн чухал давуу тал нь ямар нэгэн завсрын бүтээгдэхүүн үүсдэггүйд оршино. Усанд ууссан озон задран энгийн хүчилтөрөгч болдог бөгөөд озоны хагас задралын хугацаа маш богино байдаг. Ундны усны халдваргүйжүүлэлтэнд озоныг төмөр, манган зэрэг органик бус бодисыг зайлуулахад исэлдүүлэгч маягаар гол төлөв ашигладаг. Харин ХБНГУ-д озоныг зөвхөн исэлдүүлэх процессд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Хүчирхэг бөгөөд хүрээлэн буй орчинд ээлтэй технологи

Озоны систем OZONFILT® OZMa нь даралтат систем буюу хэрэглээний хий болох агаар, хүчилтөрөгч зэрэг нь системийн озоны генратор руу даралтын нөлөөгөөр орж улмаар озоныг гарган авдаг.

OZONFILT® OZMaA төрлийн озоны системүүд 1-6 загварууд агаарыг хэрэглээний хий болгон ашигладаг

Озоныг хүрээлэн буй орчны агаараас хүчилтөрөгчийг салган авах замаар гарган авдаг. Үүнтэй зэрэгцэн систем озоныг дозлон гаргадаг. Сайжруулсан PSA технологи нь хэрэглээний агаарын зарцуулалтыг зохих хамгийн бага түвшинд барих үүрэгтэй. Иймээс агаарын чийгшил өндөртөй бөгөөд агаар дахь озоны агууламж 20г/Нм3 хүртэл үед ч озоныг ямар нэгэн эрсдэлгүйгээр гарган авах боломжтой. Температураас хамааран усанд 3-12мг/л концентрацитай озоныг шахан бусад тохиромжтой нэмэлт бодис ашиглан боловсруулалт хийх боломжтой.

OZONFILT® OZMaO төрлийн озоны системүүд 1-6 загварууд хүчилтөрөгчийг хэрэглээний хий болгон ашигладаг

Хүчилтөрөгчийг хэрэглээний хий болгон ашигласнаар 150г/Нм3 хүртэл озоныг гарган авах боломжтой. Системийн төрлөөс хамааран тусгай хүчилтөрөгчийн баллон болон генератороос ирсэн хүчилтөрөгчийн тусламжтай 1-3 озоны генератор озоныг гарган авдаг. Температураас хамааран усанд 90мг/л концентрацитай озоныг шахан бусад тохиромжтой холигч хэрэгсэл ашиглан боловсруулалт хийх боломжтой.

Таны хүртэх давуу талууд

  • Эдийн засгийн хэмнэлттэй: Нэмэлт засвар үйлчилгээ шаардлагагүй озоны генераторд ашиглалтын хугацаа дуусна гэж бараг байдаггүй.
  • Сайжруулсан PSA технологийн тусламжтай систем дахь агаар боловсруулалт цахилгаан зарцуулалтыг 30% хэмнэнэ.
  • Гарган авах гэж буй озоны хэмжээнээс хамааран хэрэглээний хийг автоматаар тохируулах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалтыг нэмэгдүүлснээр хэрэглээний хийн зарцуулалтыг мөн багасгах боломжтой.
  • Өндөр концентрацитай озон нь усанд уусах чанар өндөртөй байдаг.
  • Хийлэгч системгүйгээр 2 барын эсрэг даралтаар шууд хий оруулдаг.
  • Гол цахилгаан хүчдэл болон даралтанд ямар нэгэн хэлбэлзэлгүйгээр автоматаар озон гарган авдаг.