Химийн бодисын үйлдвэрлэл
Химийн шингэний 100% нарийвчлалтай дозлолт
ПроМинент дозлох насосууд нь химийн боловсруулалтын инженерчлэлийн нарийн нягт ажиллагааг хангадаг. Эдгээр насосууд харьцхад хамгийн хэцүү химийн шингэнүүдийг ч нарийн дозлосноор таны бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх болно.
Насосын найдвартай удирдлага
Томоохон үйлдвэрлэлд процессын найдвартай байдал маш чухал байдаг. Тиймээс ProMinent систем нь хамгийн өндөр нарийвчлалыг санал болгодог. Манай дозлогчууд маш сайн битүүмжлэгдсэн бөгөөд захиалгаар мембраны гэмтлээс үүдэлтэй нэвчилтийг мэдээлэх индикатор суурилуулах боломжтой учир ямар ч химийн шингэнийг гадагш алдахгүй. Процессийн найдвартай байдлын гуравдагч хүчин зүйл бол алсын удирдлага бүхий давтамж ба шахалтын уртын тохируулга нь ажиллагааг хялбар болгодог. Мөн түүнчлэн ProMinent системүүдийн ухаалаг загварууд нь удаан хугацааны жигд ажиллагааг хангана.
Хэрвээ үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд байгаа бол ...
… ProMinent дозлох насос ба дозлох систем нь хүнд нөхцөлд ч хэвийн ажилладаг. Хэрэв дозлох бодис нь шатамхай, хортой, хатуу бодис агуулсан, өндөр зуурамтгай эсвэл өндөр үнэтэй бол бидний бүтээгдэхүүнүүд хяналттай ажиллаж, ажлыг сайн гүйцэтгэдэг.
Температур өндөр эсвэл маш бага байсан ч насосны хүчин чадал тогтмол сайн хэвээр байна. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ зөвхөн бат бөх материалыг ашигладаг. Элэгдэлд тэсвэртэй зэвэрдэггүй ган нь бидний стандарт сонголт боловч хэрэглээний онцлогоос хамааран бусад өндөр гүйцэтгэлтэй материалыг санал болгодог: Hastelloy, zirconium, титан, Alloy 20, tantalum эсвэл хуванцар.
Өргөн хүрээнд
Манай бүтээгдэхүүнийг химийн үйлдвэрлэлийн олон янзын процесст ашиглаж болно. ProMinent-ийн өргөн сонголттой бүтээгдэхүүнүүд нь бүхий л шаардлагад нийцсэн байдаг. Манай бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийн хэрэглээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай техникийн дэмжлэг үзүүлэх багтай холбоо бариарай.
Туршилт: 100% нарийвчлалтай шингэн дозлолт Манай дозлох насосууд нь туршилтын явцад гайхалтай үр дүнд харуулдаг. Шингэнийг өндөр нарийвчлалтай, тасралтгүй дозлох нь процессын параметрийг оновчтой тохируулах боломж олгодог.
Жижигхэн дозлох насосууд хүртэл лабораторид маш их нөлөөтэй. ProMinent дозлох насосоор бага хэмжээний шингэнийг хүртэл өндөр нарийвчлалтай хэмждэг. Эдгээр жижиг боловч өндөр гүйцэтгэлтэй насосууд нь авсаархан, эрчим хүчний хувьд маш хэмнэлттэй, засвар үйлчилгээ багатай байдаг.
Гайхамшигтай уян хатан байдал: үйлдвэрлэл дэх дозлох насос Төрөл бүрийн дозлох насосууд байдаг ч найдвартай, бат бөх, нягт нямбай байдлаараа бүгд ижил төстэй юм. Тиймээс манай бүх шахуургууд химийн үйлдвэрлэлд эрэлт хэрэгцээтэй байдаг.
Өндөр тэсвэртэй хөргөлтийн системийн нууц Бид хөргөх шингэнийг бага хэмжээний химийн бодисоор боловсруулж, хүрээлэн буй орчны ул мөрийг багасгаж, системийг зэврэлт, орд, биологийн өсөлтөөс хамгаалдаг.
Бохир усыг бүрэн цэвэршүүлэх ProMinent-ийн технологи нь бохир усыг автоматаар цэвэрлэдэг бөгөөд энэ нь хуулийн хатуу шаардлагын дагуу хийгддэг. Та үйлдвэрлэл дээрээ бүрэн төвлөрч чадна.