card

 

Хүнсний үйлдвэр


Хүнсний үйлдвэрлэлийн дозлолт, ариутгал

Эрүүл ахуйн онц байдал ба нягт нарийн дозлох процесс нь хүнсний үйлдвэрлэлийн салшгүй хэсэг юм. Үүний тулд ПроМинент нь нарийн хэмжих, хянах ба дозлох систем мөн түүнчлэн ус ариутгах олон төрлийн системүүдийг нийлүүлдэг.

Хоол хүнс - эрүүл ахуйн шаардлага хамгийн өндөрт тавигддаг бүтээгдэхүүн

Хоол хүнс бол бичил биетэн үржих тохиромжтой орчин бөгөөд хүний эрүүл мэндэд хортой бодисоор амархан бохирддог. Тиймээс Германы хүнсний эрүүл ахуйн журам нь хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аливаа компаниудыг эрүүл ахуйн эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд үйл ажиллагаагаа тогтмол хянахыг шаарддаг.

Эрүүл ахуйн эрсдэл үүсэх нөхцөл байдал янз бүр бөгөөд ундны ба үйлдвэрлэлийн процессийн ус, ашиглаж буй тоног төхөөрөмжийн бохирдлоос үүдэлтэй байж болно. Тиймээс зохих цэвэрлэгээ, ариутгалын процессийг тогмол гүйцэтгэх нь нэн чухал юм.

Халдваргүйжүүлэлт, дозлолт, хэмжилт, хяналт - ProMinent-д бүгд бий

Хүнсний эрүүл ахуй нь үйлдвэрлэлийн бүхий л процессийг хамрах найдвартай, хэмнэлттэй ариутгалын шийдлийг шаарддаг. Үүнийг хангахын тулд дозлох насос, ариутгалын системүүдийг зохих газар бүрт нь ашиглана. Шаардлагатай химийн бодисыг өндөр нарийвчлалтай дозлох нь эцсийн бүтээгдэхүүний чанарыг илүүдэл бодисоос шалтгаалан муудахгүй байхад чухал нөлөөтэй. Гол зарчим бол "шаардлагатай хэмжээгээр аль болох бага тунгаар".

ProMinent нь эдгээр сорилтыг давах олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгодог бөгөөд бүх төрлийн үйлдвэрлэлийн процесст тохирох бие даасан шийдлүүдээс эхлээд тухайн онцлогт тохирсон цогц системүүдийг ч нийлүүлдэг.

 

Хэрэглээ - Хүнсний үйлдвэрлэл