card

 

Ундны ус хангамж

Ус бол дэлхийн хамгийн үнэт баялаг юм ...
 

... Тиймдээ ч төдий хэмжээнд боловсруулалт шаардах нь зүйн хэрэг. ПроМинент нь усан дахь хэрэггүй, хорт бодисыг ялгах болон ариутгах тохиромжтой шийдлүүдээр мэргэшсэн.

Хэзээд сэтгэл хангалуун

Чанартай ундны ус нь тунгалаг, үнэр ба амтгүй байхаас гадна хэт өндөр эрдэс, давс агуулаагүй байх ёстой. Мөн түүнчлэн эрүүл ахуйн маш өндөр стандартыг хангасан байх ёстой. ProMinent нь ариутгал, исэлдүүлэлт, мембран шүүлт болон эрдэс давсыг ялгах бүх төрлийн технологийг санал болгодог. Эдгээр технологийг ашиглан ДЭМБ-ын стандартын дагуу ундны усыг маш өндөр түвшинд боловсруулах боломжтой.

Мадейрагаас Тайланд хүртэл

Усыг газар зүйн байршил болон бохирдын зэргээс нь хамаарч тус тусын тохирох аргаар боловсруулах шаардлагатай байдаг. ProMinent нь шаардлага бүрт тохирсон цэвэрлэгээний процессыг санал болгодог. Энэ бол дэлхийн хаана ч ялгаагүй боломжит хамгийн сайн чанарыг хангах цор ганц арга зам юм. Мадейра дахь хувийн сууцны ундны ус, Швейцарь дахь хотын ус хангамж эсвэл Тайландад үерийн хохирогчидод нэн даруй өгөх ундны усан хангамж зэрэг аль ч тохиолдолд ProMinent-ийн иж бүрэн шийдэл нь найдвартай өндөр түвшний стандарт бүхий ундны усаар хангадаг.

Ус боловсруулах систем нь хэмжих болон хянах төхөөрөмжүүдийг нэгтгэсэн байдаг тул усны чанарыг нэн даруй, газар дээр нь тогтмол хянах боломжтой. Энэ нь ажиллагааны явцын бага зардал ба найдвартай байдалыг хангаж байдаг.

Туршлага, мэргэжлийн ур чадвар = сайн зөвлөгөө

ProMinent бүтээгдэхүүн нь ундны усыг ариутгах, боловсруулахад ашигладаг бараг бүх процессыг хамардаг. Манай систем, түүний эд анги нэг бүрийг бид өөрсдөө үйлдвэрлэдэг бөгөөд угсарч ашиглахад бэлэн байдлаар эсвэл дангаар нь тохируулан ашиглах боломжтой. Үйлдвэрлэлийн үйл явц үр ашигтай, хаягдал бага байх бөгөөд таны ашиглалтын зардал тогтмол бага байна. Төлөвлөлт, инженерчлэлээс эхлээд засвар үйлчилгээ, практик дадлага хүртэл бүхий л үед та бүхэнд манай инженер, техникийн ажилтнууд туслахад бэлэн.

 

Хэрэглээ - Ундны ус хангамж