Бэлэн байхгүй
Хүчин чадал: 25 – 50 грамм Натрийн гипохлрит/цаг
Жижиг усан бассейнуудад зориулан бага хэмжээний натрийн гипохлоритийг гарган авах электролизийн систем
Үнийн санал
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Электролизийн системүүд
Ямар ч химийн бодис шаардлагагүй
Электролизийн системийн хамгийн гол онцлог нь ямар нэгэн химийн бодис ашиглахгүйгээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийдэгт оршино. Үүнээс үүдэн хэрэглэгч та ямар нэгэн аюултай химийн бодис хадгалах, тээвэрлэх шаардлагагүй болно. Электролизийн төхөөрөмж нь энгийн хоолны давс буюу натрийн хлоридыг ашиглан хлор, устөрөгч болон натрийн гидроксидыг гарган авч халдваргүйжүүлэлт хийдэг байгал орчинд ээлтэй технологи юм.
Энэ бүхэн маш энгийн
Электролизийн арга нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, натрийн гипохлорид болон бусад халдваргүйжүүлэлтийн бодисыг дозлох хамгийн үр дүнтэй аргуудын нэгд тооцогддог. Хлорыг ус руу шууд гипохлорын хүчил (NaOCl) болгон дозлох эсвэл түр хугацаанд натрийн гидроксидтой хамт натрийн гипохлорид байдлаар (NaOCl) хадгалагдаж болдог.
Жишээлбэл хэрэглэгч та ПроМинентийн электролизийн систем CHLORINSITU®IV Plus/compact-ийн тусламжтай ямар ч химийн бодис ашиглахгүйгээр хлорыг гарган авч ариутгал хийх болон үүнтэй зэрэгцэн усны pH түвшинг өөрчлөх боломжтой юм.
Бид хэрэглээний, усан бассейны болон ундны усанд зориулсан цогц шийдлүүдийг танд санал болгож байна. Та дээрх хүснэгтээс ПроМинентийн электролизийн системүүд болон олон төрлийн үйл ажиллагааны хослолыг олох боломжтой юм. Гэсэн хэдий ч та яг өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тохирсон шийдлийг олж харахгүй байвал бид зөвхөн танд зориулан шинээр гаргах боломжтой.