Бэлэн байхгүй
ПроМинентийн дамжуулагч технологи DULCOMETER®DMTa нь сенсороос ирсэн pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентрацийн болон цахилгаан дамжуулах чанар зэргийн утгуудыг 4-20мА-ын аналог дохио болгон хувиргадаг. Үйл ажиллагааны уян хатан чанар сайтайн дээр хэмжигдсэн утгуудыг алдалгүй сайн хөрвүүлэн дамжуулдаг зэргээрээ онцлог юм.
Үнийн санал
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Ашиглагдах салбарууд
Дамжуулагч технологийн тухай
Бүх технологийн толгой
Хэмжилтийн болон хяналтын технологгүйгээр цогц системийн үйл ажиллааг төсөөлөхийн аргагүй юм. ПроМинентийн дамжуулагч технологи нь тусгай хэрэгцээ шаардлагад тулгуурлан хийгддэг билээ. Эдгээр юниверсал эд ангиуд нь бүхий л төрлийн өгөгдлүүдийг тухайлбал pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентраци, цахилгаан дамжуулах чанар болон температур зэргийг хөрвүүлдэг. ПроМинентийн хэмжилт, хяналтын технологиуд нь бүх төрлийг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашиглах боломжтой юнивермал шинж чанартай гэдгээрээ мөн онцлог юм.
ПроМинентийн дамжуулагч технологи нь ямар нэгэн техникийн ойлгомжгүй хэллэг байхгүй бөгөөд дэлхийн 5 орны хэлээр өргөн график дэлгэцэн дээр маш ойлгомжтой байдлаар өгөгдлүүдийг харуулдаг тул зөвхөн инженер, техникийн мэргэжилтнүүд төдийгүй энгийн хүмүүс ч харан хянах боломжтой юм. График дэлгэцэн дээр хэмжигдэн орж ирсэн утга, мэдээлэл ба алдааг засах боломжтой хувьсагч утгуудыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар харуулна. pH утгыг хянах монитор болон электрон тусгаарлалт нь системийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг.
Дамжуулагч DULCOMETER®DMTa
2 утастай дамжуулагч DMTa нь сенсороос ирсэн дараах дохионуудыг 4-20 мА аналог дохио болгон хувиргана: pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентраци, цахилгаан дамжуулах чанар болон температур.
Уг дамжуулагч нь PLC-ийн 2 аналог холболт бүхий утсаар эсвэл ПроМинентийн контроллерийн 2 аналог холболт бүхий утастай холбогдоно. Түүнчлэн DMTa нь хэрэглэгчдэд газар дээр нь сенсорын оролт болон хэмжигдсэн утгын гаралтын хоорондын цахилгааны тусгаарлалтын тохиргоог хийх боломж олгодог.