card

ДОЗЛОГЧ БАКУУД

Бэлэн байхгүй

Багтаамж 35 – 1000 литр

PE(Полиэтилен) материал бүхий химийн бүх төрлийн шингэн бодис хадгалах, дозлогч насосны сорох хоолойны оролт болон холигч хошуу орох оролтуудтай бак.

Үнийн санал


Бүх төрлийн химийн бодис ашигладаг салбаруудад дозлогч насосны хамт ашиглах боломжтой

Таны хүртэх давуу талууд

  • Хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй химийн шингэн бодис хадгалах найдвартай контейнер.
  • Бат бөх, эдэлгээ удаан: Хэт ягаан туяагаар тогтворжуулсан Полиэтилен (PE)
  • Стандарт литрийн болон АНУ-ын галлон хуваарьтай
  • Аюулгүй хадгалалт:

Химийн шингэн бодисын бакнуудын тухай

Химин шингэн бодис хадгалах бакууд

ПроМинент групп зөвхөн химийн бодис болон ус боловсруулах тоног төхөөрөмжүүд үйлдвэрлээд зогсохгүй химийн шингэн бодис хадгалах, дамжуулах зориулалттай бакуудыг ч мөн хэрэглэгч танд санал болгож байна. Бид таны хэрэгцээ шаардлагад тохируулан үйл ажиллагааны өргөн цар хүрээг хамарсан бакуудыг үйлдвэрлэж байна. Мөн түүнчлэн таны хүсэлтээр өнгө, дизайн зэргийг өөрчлөх боломжтой.

Химийн бодис хадгалах, дамжуулах бакууд нь химийн шингэн дамжуулагч болон гуурсан насоснуудтай маш сайн нийцэж ажилладаг. Гэсэн хэдий ч бусад бүх төрлийн насосны хүчин чадалд тохиромжтой бакуудыг бид танд санал болгож байна.

Аюулгүй байдал

 Химийн шингэн бодисыг үйлдвэрлэл, үйлчилгээний маш олон салбарт дозлон ашигладаг. Үүнийг дагаад тухайн химийн шингэн бодисыг аюулгүй хадгалах, тээвэрлэх асуудал гарч ирдэг. Химийн шингэн бодисыг хадгалах, тээвэрлэх талаар улс орон бүр өөрсдийн мөрдөх журам, хууль тогтоомжуудтай байдаг билээ. ПроМинентийн зүгээс хэрэглэгч танд ямар ч орны стандартад нийцэх 35 литрээс 25м3 хүртэлх багтаамж, эзлэхүүнтэй бакуудыг санал болгож байна.

Бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хамт олон

Манай химийн бодис хадгалах, дамжуулах бакууд маш өргөн сонголттойн дээр таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиалгаар хийх боломжтой. ПроМинентийн бакны үйлдвэр нь ХБНГУ-ын WHG 19,1 стандартын шаардлага хангасан бөгөөд химийн шингэн бодис хадгалах, дамжуулах цилиндр бакны үйлдвэрлэх эрх болох Z-40,21 – 229-ийг эзэмшдэг.