card

ДОЗЛОГЧ СИСТЕМ DULCODOS® ECO

Бэлэн байхгүй

Химийн шингэн бодисыг хадгалах болон дозлох процесст ашиглахад зориулсан тун энгийн шийдэл бүхий дозлогч систем.

Үнийн санал


Ашиглагдах салбарууд ба үйл ажиллагааны чиглэл

Дозлогч системүүдийн тухай

Бүрэн цогц үйл ажиллагаа

Бүх төрлийн химийн шингэн бодисыг дозлоход салангид насоснууд хангалттай байдаг ч бүрэн цогц дозлогч системүүд илүү өндөр үр дүнг үзүүлдэг. Нэг үйлдвэрлэгчээс гаралтай тул дозлогч системүүдийг бүрдүүлэгч эд ангиуд, насоснуудын хооронд ямар нэгэн асуудал огт гардаггүй. Хэрэв та хүсвэл бүрэн угсарсан дозлогч системүүдийг нийлүүлэх боломжтой бөгөөд эдгээр системүүдэд ердөө гидравликийн болон цахилгааны холболтууд нэмээд л шууд ашиглах боломжтой болно. Эсвэл манай инженер техникийн ажилчид газар дээр нь очиж угсралт хийж өгөх боломжтой.

Хамгийн дээд зэргийн чанарыг танд амлаж байна!

Манай бүх дозлогч системүүдийг нэгэн дээвэр дор үйлдвэрлэдэг. Энэ нь системийн бүрэлдэхүүн хэсгүүд болох дозлогч насоснууд, контроллерууд, сенсорууд зэргийг нэг дор үйлдвэрлэхээс гадна шууд тэндээ угсардаг гэсэн үг юм. Манай хэрэглэгчид үйлдвэрлэл, үйлчилгээний маш олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг  хэдий ч бүгд ямагт манай бүтээгдэхүүнүүдийн чанарын хувьд сэтгэл хангалуун байдаг. Энэхүү сэтгэл ханамжийг та ч гэсэн хүртэх эрхтэй.

Дозлогч систем DULCODOS® eco

2 гидравлик холболтын тусламжтайгаар системийг хялбар суурилуулах боломжтой. Үйлдвэрээс бэлэн угсрагдан ирдэг системийг бүрэлдүүлж буй хэсгүүдийн хоорондын уялдаа маш сайн учир системийн алдаа гарах нь асар бага байдаг.

Таны хүртэх давуу талууд

  • 1-3 дозлогч насоснууд хадгалалтын баканд суурилагдсан, шаардлагатай бүхий л холболтууд шууд хийхэд бэлэн ирдэг
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
  • Авсаархан бүтэцтэй
  • Хурдан хугацаанд бүрэн ашиглалтанд оруулах боломжтой
  • Олон төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой