card

ДОЗЛОГЧ СИСТЕМ DULCODOS® МОДУЛЯР

Бэлэн байхгүй

Бүтээмж: 40-1000л/цаг, хэрэглэгчдийн хүсэлтээр бүтээмжийг өөрчлөн нийлүүлэх боломжтой

Шууд хэрэглэж эхлэх боломжой химийн шингэн бодис дозлогч систем DULCODOS® нь бодисыг асар өндөр нарийвчлалтай дозлоно. Модуляр загвартай тул хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан чөлөөтөй өөрчлөх боломжтой юм.

Үнийн санал


Техникийн мэдээлэл

Энгийн загвар

  • Модуляр тохиргооны сонголт
  • Хуванцар эсвэл зэвэрдэггүй ган гэр
  • Шугамын материал: PP, PVC эсвэл PVDF
  • Моторт дозлогч насос Sigma
  • Хэрэгэлгчдийн хүсэлтээр системийг бүтээмжийг нэмэгдүүлэх/бууруулах боломжтой
  • Нэмэн суурилуулж болохуйц эд ангиуд
  • Даралтын болон үл буцах хавхлаг

Сайжруулсан загвар

  • Эсрэг даралтын хавхлагтай шахалтын пүрш
  • Манометр
  • Соролтын болон шахалтын шугам бүхий хоолойн систем
  • Сплаш хамгаалалт
  • Унтраалагтай хяналтын хайрцаг

Ашиглагдах салбарууд ба үйл ажиллагааны чиглэл

Дулааны цахилгаан станц – ус болон химийн шингэн бодисын дозлолт

  • Бохир усны боловсруулалт
  • Хөргөлтийн усны боловсруулалт
  • Хэрэглээний усны боловсруулалт

Хоол хүнс болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл – ус болон химийн шингэн бодисын дозлолт

  • Ж.нь: талх нарийн боовны томоохон цех, үйлдвэрүүдийн үндсэн бүтээгдэхүүний бүх төрлийн найрлага бодисуудын дозлолт
  • Ж.нь: Сүү цагаан идээний үйлдвэрлэлийн бүх шатлал дахь ус, халдваргүйжүүлэлтийн бодисын дозлолт

Бүх төрлийн химийн бодисын болон эмийн үйлдвэрлэлийн ус, химийн бодисын үйлдвэрлэл

Дозлогч системүүдийн тухай

Бүрэн цогц үйл ажиллагаа

Бүх төрлийн химийн шингэн бодисыг дозлоход салангид насоснууд хангалттай байдаг ч бүрэн цогц дозлогч системүүд илүү өндөр үр дүнг үзүүлдэг. Нэг үйлдвэрлэгчээс гаралтай тул дозлогч системүүдийг бүрдүүлэгч эд ангиуд, насоснуудын хооронд ямар нэгэн асуудал огт гардаггүй. Хэрэв та хүсвэл бүрэн угсарсан дозлогч системүүдийг нийлүүлэх боломжтой бөгөөд эдгээр системүүдэд ердөө гидравликийн болон цахилгааны холболтууд нэмээд л шууд ашиглах боломжтой болно. Эсвэл манай инженер техникийн ажилчид газар дээр нь очиж угсралт хийж өгөх боломжтой.

Хамгийн дээд зэргийн чанарыг танд амлаж байна!

Манай бүх дозлогч системүүдийг нэгэн дээвэр дор үйлдвэрлэдэг. Энэ нь системийн бүрэлдэхүүн хэсгүүд болох дозлогч насоснууд, контроллерууд, сенсорууд зэргийг нэг дор үйлдвэрлэхээс гадна шууд тэндээ угсардаг гэсэн үг юм. Манай хэрэглэгчид үйлдвэрлэл, үйлчилгээний маш олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг  хэдий ч бүгд ямагт манай бүтээгдэхүүнүүдийн чанарын хувьд сэтгэл хангалуун байдаг. Энэхүү сэтгэл ханамжийг та ч гэсэн хүртэх эрхтэй.

Дозлогч систем DULCODOS® модуляр

Энэхүү дозлогч системийн хамгийн гол давуу тал нь модуляр бүтэц нь билээ. Хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрчлөх боломжтой.

Таны хүртэх давуу талууд

  • Суурилуулахад хурдан, хялбар.
  • Олон төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нийцэн ажиллах модуляр бүтэц
  • Системийн ихэнх хэсгүүд стандарт эд ангиудаас тогтдог учир засвар, тээвэрлэлтийн зардал хэмнэнэ
  • Авсаархан, овор хэмжээ багатай тул зай бага эзэлнэ
  • Системийн дозлолтыг насосны электроникууд хяндаг