Бэлэн байхгүй
1000 л хүртэл хаягдал бодис цуглуулах ба 1000 л/ц хүртэл химийн бодис дозлоно
Хаягдал бодис цуглуулах ба дозлох DULCODOS® SAFE-IBC систем нь химийн бодисоос хамаарах тасалдалгүй үйл ажиллагааг хангана. Ус бохирдуулах хортой бодисыг боловсруулах.
Үнийн санал
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Техникийн үзүүлэлтүүд:
Загварууд:
DULCODOS® SAFE-IBC 200 L PE Standard
DULCODOS® SAFE-IBC 60 L PE Standard
DULCODOS® SAFE-IBC 200 L PE Standard mirror-inverted
DULCODOS® SAFE-IBC 60 L PE Standard mirror-inverted
Хэрэглээ
Химийн шингэнийг дозлохдоо аюулгүй байдлыг нэгт тавих.
DULCODOS® SAFE-IBC нь IBC бактай химийн шингэнд тусгайлан зориулсан дозлох болон юүлэх систем юм.
IBC бактай бодисыг цуглуулагч савны бага зэрэг налуу бүхий тусгай гадаргуу дээр байрлуулна. Цуглуулагч савны зүүн хэсэгт байрлах 200 л-ийн завсрын нөөцлүүрт тусгай холбогчоор хобоно. Завсын нөөцлүүрийг 60 л-ийн багтаамж бүхий босоо хоолой хэлбэрийн саваар сонгон захиалж бас болно.
IBC бакийг солих үед энэ завсрын нөөцлүүр нь бодисын тасралтгүй дозлолтыг хангах үүрэгтэй. Шингэний түвшинг харуулах цонх, түвшин мэдрэгч ба анхааруулах мессэжийн тусламжтайгаар IBC бакийг цаг тухайд нь сольж байх боломжтой.
Цомхон дозлогч системийг бол завсрын нөөцлүүрийн өмнө суурилуулах ба 1 эсвэл 2 цахилгаан соронзон дозлогчтой эсвэл 1 моторт дозлогчтой захиалах боломжтой.
Том хэмжээний дозлох системийг хананд суурилуулахаар эсвэл шаланд суурилуулахаар захиалах боломжтой.