card

 

Зочид буудал, амралтын газрууд

Гол зорилт: сэтгэл ханамжтай зочид, тохиромжтой ачаалал. Бидний зүгээс: болор тунгалаг бассейн ба цэвэр, ариутгасан ус хангамж. Бид ямар ч хэмжээний зочид буудал эсвэл тусгай шаардлага байсан яг тохирох, бүрэн хэмжээний цогц шийдлийг санал болгоно.

"Бассейн" -ы тухайд

Та шинэ тоног төхөөрөмж төлөвлөж байгаа эсэх эсвэл тоног төхөөрөмжөө шинэчлэх гэж байгаа эсэх, нэмэлт халуун жакузи эсвэл усан бассейны иж бүрэн цогцолбор барих гэж байгаа эсэхээс үл хамааран ProMinent нь бүх шаардлагад нийцсэн олон төрлийн шийдэлтэй байдаг. рН ба хлорын утгыг тохируулах, зөөлрүүлэх, ариутгах, флоккуляц хийх, шүүх бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэж, хоорондын уялдааг хангахын зэрэгцээ хэрэглэгчийн шаардлагад нийцэх болно.

Системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн удирдахаас гадна барилгын удирдлагын системд ходбон ухаалаг гар утас, таблет ашиглан хянах боломжтой. ProMinent-д уламжлалт химийн боловсруулалтаас эхлээд ашиглагч болон хүрээлэн буй орчныг хамгаалах химийн бодисгүй боловсруулах системүүд бий.

Найдвартай ажиллагаатай ус боловсруулах технологи нь таны бассейныг цэвэр тунгалаг устай байлгахаас гадна ашиглалтын зардлыг бууруулна.

Таны 5 одтой бүрэн үйлчилгээ үзүүлэгч

Та зочид буудал, амралтын газрынхаа усны дотоод менежментийн бүх асуудлаа зөвхөн бидэнтэй холбогдоод л шийдэх боломжтой. Тодорхой системүүдийнхээ загварыг гаргахдаа манай мэргэжилтнүүд бүх тивд 200 орчим зочид буудлын төслийг төлөвлөх, хэрэгжүүлэх талаар олж авсан туршлагад үндэслэдэг. Найдвартай бүтээгдэхүүн, цөөхөн интерфейс бүхий өндөр гүйцэтгэлтэй системүүд нь үйл ажиллагааны хамгийн найдвартай байдлыг баталгаажуулдаг. Манай үйлчилгээний баг ямар нэгэн зүйл буруу болвол газар дээр нь хурдан шуурхай ажиллана.

Давуу талууд:

- Жилийн аль ч үед цэвэр усаар хангагдсан хэмнэлттэй үйл ажиллагаа
- Суурилуулахад хялбар, ажиллуулахад хялбар, ашиглалтын ба засвар үйлчилгээний зардал багатай тусгайлан зориулагдсан шийдэл
- Зөөлөн, болор тунгалаг, хлоргүй үнэргүй ба улайсан нүдний асуудал үүсгэхгүй усан бассейн нь зочдыг сэтгэл хангалуун байлгахад нэн тустай

 

Хэрэглээ - Зочид буудал, амралтын газрууд