card

 

Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид

ProMinent ба химийн үйлдвэр: төгс хослол

ProMinent-ийн дозлогч төхөөрөмжийн тусламжтайгаар бид таны химийн бүтээгдэхүүнүүдийг шинэ шатанд гаргаж, илүү өндөр үзүүлэлттэй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй болгоно. Энэ нь хүн бүрт ашиг тустай байх болно.

Таны үйлчлүүлэгчид гайхан шагших болно

ProMinent бүтээгдэхүүнүүдийн боломж: ProMinent дозлох төхөөрөмжүүдийн ажиллагаа найдвартай бөгөөд ашиглахад маш хялбар учир таны химийн бодисуудын үр ашгийг боломжит хамгийн дээд түвшнээр гаргах болно. Боловсруулалт ба дозлолт бол одоо бараг л хүүхдийн тоглоом шиг хялбар болж. Манай бүтээгдэхүүнүүд тасралтгүй нягт ажиллагаагаар үргэлж өндөр нарийвчлалтай дозлож нөөцийг хэмнэж өгдөг. Бид бүтээгдэхүүний төрлөө хэмжих, хянах технологи түүнчлэн ус цэвэршүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр өргөжүүлсэн.

Сайн нэр мянган тайлбараас илүүг хэлнэ

Дэлхий даяар химийн бодисыг дозлох, боловсруулах салбарт манай бүтээгдэхүүнүүд өдөр тутмын зайлшгүй чухал эд анги юм.

Бид 100 гаруй улс дахь салбар компаниуд болон төлөөлөгчдөөрөө дамжуулан бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийнхээ хурдан шуурхай нийлүүлэлт болоод мэргэжлийн туслалцааны бэлэн байдлыг бүрдүүлдэг. Дэлхий даяар үйлдвэрлэлийн салбарт бидний нэр бий. ProMinent нь хамгийн өндөр чанар гэдгийг үйлчлүүлэгчид аль хэдийн мэддэг болсон.

Найдвартай байдал = экономик байдал

ProMinent бүтээгдэхүүн нь урт хугацааны ашиглалтад зориулан бүтээгдсэн. Бат бөх, найдвартай бөгөөд олон жилийн турш ажилласны дараа ч өндөр нарийвчлалтай байдаг. Засвар үйлчилгээг хамгийн бага хэмжээнд байлгаж, химийн бодисыг нарийн дозлох нь үргэлж баталгаажсан байдаг. Бид мөн тусгай бүтээгдэхүүнийг санал болгодог: хэрэв хүсвэл бид танай лого, танай компаний өнгөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой. Бид ямар ч асуудлаар цогц зөвлөгөө өгөхдөө таатай байх болно.

 

Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тохиромжтой төхөөрөмжүүд